uuganaahan

Ууганаагын блог

Монгол хээ угалз

2008-05-20 04:38
Манай ард түмэн хэзээний уран гартан бөгөөд балар эртнээс нааш, хөдөлмөр, тэмцэлдээ өөрсдийн оюун санаагаа урлан дүрслэх замаар илэрхийлэх болсон учир ардын урлагийн баян тансаг өв санг бүтээжээ.
Ардын хээ угалз үеэс үед уламжлагдан хөгжихдөө тухайн нийгмийн амьдрал, нийтлэг үзэл санаа, зан үйлийн байнгын өсөлттэй уялдан, аажим өөрчлөгдөн хөгжиж, агуулга хэлбэр нь улам баяжиж иржээ. Монголчууд хээ угалзыг өөрсдийн эдэлж хэрэглэдэг хувцас хунар, зэвсэг багаж, сав суулга, морь малын тоног хэрэгсэл, ном судар, орон сууц, гоёл чимэглэлийн зүйл бүгдэд тус тусын өвөрмөц байдалд зохицуулан урлан шингээсний үр дүнд хээ угалзын зориулалт хэрэгцээ нь ихэсч, хэлбэр хийц нь яруу тод, өнгө дүрслэл баялаг, эвлэг нийцтэй болж хэрэглэгч хүний сэтгэлд бахдан бахархах өег хангалуун байдал авчирдаг нэгэн тансаг сурвалж болжээ. Өнгө будаг зураг дүрслэлзүй эдлэл юмс цулгуй хоосон болж, нэг зүйл үгүйлэгдэн дутсан мэт санагддаг. Зохих байранд нь зөв тохирсон хээ угалз тавихад сая хэрэгцээний ба гоо сайхны үнэ цэнэ нь тодорхой болдог явдал тохиолдлын зүйл огтхон ч биш, харин ард түмний цэцэн цэлмэг оюун билэг, хүсэл мөрөөдөл хөдөлмөр тэмцэл тусгагддагаас тэр юм. Ардын хээ угалз, хүн төрөлхтний соёлын хөгжлийн бүх түүхийн турш дагалдан ирсэн дүрслэх урлагийн хамгийн түгээмэл хэлбэр, монгол хүний амьдрал ахуйн зайлшгүй хэрэгцээ нь болсон зүйл гэхэд хэтрүүлэг болохгүй юм. Энэ уламжлал, орчин үеийн монголын чимэглэлийн урлагт баттай хадгалагдан үлдсэнээр барахгүй, түүнийг сонирхон судлах явдал улам өсөж, зураач ургууд шинэ агуулга хэлбэрээр баяжуулж байна.
Монгол хээ угалзын өнгө, дүрслэлийн бүтэц санааг илэрхийлэх хэлбэр нь монгол ардын баатарлаг туульс, уртын дуу, ардын урлагийн эдгээр төрлүүд балар эртний үеэс хөдөлмөрийн явцад бодит байдлыг тусгасан нийгмийн ухамсрын хэлбэр, ардын философи сэтгэлгээний илрэл болон гарч ирсэн нэг үндэстэйг харуулж байна.  
Like | Нийтэлсэн : Ууганаа | Уншсан (11866) |

Сэтгэгдэл

  1. gaaki :
    2012-04-19 21:03

    гоё мэдээлэл оруулсан байна баяарлаа

  2. Нараа :
    2011-02-23 11:16

    Сайн байна уу маш гоё мэдээлэл бичсэн байна. Монголын усан хээний талаар мэдээлэл оруулж өгөөч зураг хөрөгтэй нь

  3. anhaa :
    2010-01-26 14:56

    sn uu. bi diploomiin aglaa hee ugalzaar hiig bga yumaa yag hiivel zugeer uu

  4. Халиунаа :
    2009-03-23 10:10

    Монголын дизайнер дэлхийд нэрд гарсан нэг хүний бүтээл энэ блогт байнлээ http://www.byambadesign.blogspot.com/

Сэтгэгдэлийн тоо : 4

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл